Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 7 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ
2024-01-22

Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгажээ.

 

 

Шалгалтаар  энэ сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд иргэн “П” нь гэр бүлийн хамаарал бүхий хүний биед халдаж зодсон үйлдлийг илрүүлж, түүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээжээ. 

 

Улмаар хэргийг шийдвэрлүүлэхээр харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогчид долоо хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. 

Shuud.mn
Сонин хачин