УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тээвэр логистик, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр тэргүүлэгч БНХАУ Шандун мужийн удирдлагуудтай уулзалт хийсэн байна.
Энэ үеэр мужийн удирдлагууд, бизнес эрхлэгч нарт Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар танилцуулжээ. Тухайлбал зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд:
Иргэд Хятад улсын нутаг дэвсгэрээр аялал жуулчлал, худалдаа, бизнесийн зорилгоор чөлөөтэй зорчдог болгох ажлыг эхлүүлэх буюу БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Жинань болон бусад хотууд руу өөрсдийн унаагаар чөлөөтэй зорчих ажлыг эрчимжүүлэх.
Зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд хамтарч ажиллах
Баруун бүсийн аймгуудыг Шандун мужтай ах дүү хот болгож, аж үйлдвэрийн сайн туршлагыг нэвтрүүлэх гэх мэт асуудлаар санал солилцлоо.
Уншиж байна |