Шүүх шинжилгээний ерөнхий газраас Шүүх шинжилгээний байгууллагын тусгай зориулалттай тээврийн хэрэгсэл авах тендер зарласан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус газар 19 машин худалдан авахаар төлөвлөсөн байна. Тендерийн төсөвт өртөг 2 тэрбум 800 сая төгрөг бөгөөд Цогцос тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл 17 ширхгийг 2 тэрбум 635 сая төгрөгөөр, Алсын дуудлага, шуурхай бэлэн байдлын автомашин нэгийг 135 сая төгрөгөөр, эзэнгүй цогцос оршуулах тээврийн хэрэгслийг 30 сая төгрөгөөр худалдан авахаар төлөвлөсөн байна.
Уншиж байна |