Нийтийн тээврийн 71 чиглэлийг хуучин маршрутаар явуулж байна
2024-01-22

Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна” хэмээлээ.

 

 

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм. Тус төлөвлөлт нь өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 22-ноос үйлчилнэ.

 

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа “Үндсэн гол магистрал замаар явж байгаа зургаан чиглэл, хот орчмын чиглэл, үндсэн чиглэл гээд дахин төлөвлөлтийн нийт 34 чиглэлийг хэвээр үлдээж байна. Хуучин зорчдог байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг хэвээр үлдээж, 450 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлөө” гэв.

 

Иргэд та бүхэн нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг imap.mn сайт болон аппликэйшнээр авах боломжтой.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Социализмын үед Зам-тээврийн эрдэм шинжилгээ,зураг төслийн институт, Барилгын эрдэм шинжилгээ, зураг төслийн институт, Эрчим хүчний эрдэм шинжилгээ, зураг төслийн институт, Уул уурхайн эрдэм шинжилгээ, зураг төслийн институт гээд монголын сор болсон эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд цугласан, зам-тээвэр, барилга-хот байгуулалт, эрчим хүч, уул уурхайн Техник-эдийн засгийн үндэслэл, Зураг төсөл боловсруулан гаргадаг улс орны уураг тархи нь болсон ШИНЖЛЭХ УХААНЫ байгуулагууд байсан бөгөөд тэдгээрийг 1990 онд дээрэмчин Америкийн зөвлөмжөөр бүгдийг нь нураасан. Үр дүнд нь сүүлийн 30 жилд монголчууд шинжлэх ухааны мэдлэгээс холдож, фейсбүүкийн мэдлэгтэй болж, улс орны өмнө тулгамдсан аливаа асуудлыг зөвхөн цээжний бангаар шийдвэрлэдэг болсон. Одоо Монгол оронд дахин хувьсгалт өөрчлөлт хийж дээрэмчин Америкийн Ардчиллын савраас мултрахгүй бол Монгол улс тусгаар тогтнолоо тун удахгүй алдахаар болжээ.
2024-01-22
Иргэн:
МАНгарууд төрөөс зайлаач ээ. Идэж, ууж , авилгадахаас өөр хийж чадах юм та нарт байдаг юм уу? Иймхэн асуудал шийдчих ухаан бүхэл бүтэн НАМ хэмээх хулгайчуудын сүрэгт байхгүй нь харагдлаа.
2024-01-22