Бусдыг зодож, гар утас, гадуур хувцсыг нь дээрэмджээ
2024-01-19

Цагдаагийн байгууллагад энэ сарын 18-ны өдрийн 23 цагийн үед “Гурван залуу намайг зодоод гар утас, гадуур хувцсыг аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

 

 

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 20 настай эрэгтэй М-н “I Phone 15 pro” загварын гар утас, гадуур хувцсыг 17 настай, эрэгтэй Т нь бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэж, зугатаасныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт:

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/

"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

Иргэд Та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
jesous:
online money making method to work online and start making extra $19k or even more by doing this easy job from home. my last month's earning with this are $18583 and i am doing this just for 3 hours a day very easy work and regular income from this are amazing. everybody can now get this job and start making dollars online by follow instructions on this web... http://www.cash.salary49.com
2024-01-20