Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг танилцууллаа.
Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг том хүн 600 болон 1000, хүүхэд 200 төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ. Нэг удаагийн төлбөрөөр өдөрт 4 удаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжтой. Ингэснээр иргэнд ирэх төлбөрийн ачаалал буурч, нийтийн тээврийн салбарын алдагдал буурна гэж тооцжээ.
Уншиж байна |