Монгол Улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийг ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Элчин сайдын яамнаас НИТХ-д, Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Улаанбаатар хотын аль нэг гудамжийг Лондон хотын нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлжээ.
Хүсэлтийг хэлэлцэж, одоогоор Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны гүүрээс зүүн тийш Нарны хорооллын дагуу, Чингисийн өргөн чөлөөний доогуур зүүн тийш Нарны замын нүхэн гарц хүртэлх 1.8 км автозамыг "Лондонгийн гудамж" хэмээн нэрлэхээр төлөвлөж байна.
Уншиж байна |