Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгийн II гудамжинд амбаар шатаж, 44 настай эмэгтэйн амь хохирчээ. Энэ тухай дуудлага өчигдөр 23:59 цагт ирсэн байна.
Иргэн Ө-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, иргэн А-ын 8х12 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид унтраасан байна. Уг гал түймэрт 44 настай, эмэгтэй өртөн нас барж, цогцсыг дүүргийн цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Уншиж байна |