Өнгөрсөн жилийн намраас эхлэн автобус худалдан авалтын үйл ажиллагаа нийгмийн анхаарлыг төвд ороод байна. Нийслэл Улаанбаатар БНХАУ-ын үндэсний үйлдвэрийн автобус худалдан авахаар болж, нийлүүлэлт хийгдэж эхэлсэн.
Шинэ автобусыг нэг бүрийг 253.5 сая төгрөгөөр худалдан авч байгаа. Тэгвэл Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 280 сая төгрөгөөр дунд оврын автобус худалдан авахаар тендер зарлажээ. Уг автобусыг орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр авахаар тендерийн баримт бичигт тусгажээ.
Уншиж байна |