Антарктидын өмнөд хэсэгт шинэ төрлийн шувууны ханиадны дэгдэлт хөхтөн амьтдад тархлаа гэж Британийн албаныхан пүрэв гарагт мэдэгдэв. Уг өвчин бүс нутгийн экосистемд ихээхэн аюул учруулж байна гэж мэргэжилтнүүд анхааруулж эхэллээ.
Зэрлэг шувуудын дунд олон төрлийн шувууны ханиад байдаг. Эдгээр нь ихэвчлэн хөнгөн шинж тэмдэгтэй эсвэл огт шинж тэмдэггүй байдаг аж. Шувууны ханиадны вирус нь H ба N гэсэн хослолыг үүсгэдэг бөгөөд одоогоор дэлхий дахиныг санаа зовоож буй төрөл нь H5N1 ангиллын 2.3.4.4b омог юм. Өвчилсөн шувууд шүлс болон биеэс ялгарах замаар вирусыг бусад амьтдад дамжуулдаг аж.
Шувууны H5N1 ханиад нь хүмүүсийн дунд хурдацтай дэлгэрэх хэлбэрт хувирч болзошгүй хэмээн эрдэмтэд анхааруулж байна. Үхлийн аюултай тахал болон хувирч болзошгүй генетикийн таван өөрчлөлтийг уг вируснээс судлаачид олж тогтоосон аж.Тус вирус хүнд аюултай ч, зөвхөн халдвар авсан шувуутай ойр байсан тохиолдолд л халдварлах юм.
Эрдэмтэд шувууны ханиадны шинэ омог их хэмжээгээр тархаж байгаад санаа зовж буй. Перу, Шинэ Английн далайн хөхтөн амьтад, Хойд Америк болон бусад орны зэрлэг үнэг, халиу, баавгай, элбэнх, Испанийн усны булга зэрэг амьтдад халдварын тохиолдол илэрсэн байна.
Уншиж байна |