Оны эхэнд Японд хүчтэй газар хөдлөлтүүд болсны улмаас амиа алдагсдын тоо 161-д хүрсэн тухай Японы бүс нутгийн эрх баригчид мэдээллээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гамшгийн улмаас 560 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай мөн ТАСС мэдээлсэн билээ.
Аврах ажиллагааны эхний 72 цаг нь нэн чухал гэж тооцогддог, учир нь үүний дараа хүмүүсийг эсэн мэнд олох магадлал эрс буурдаг. Гэтэл уг газар хөдлөлтийн улмаас Сүзү хот дахь гэрийнхээ нурангид таван өдөр даруулсан 90 настай эмэгтэйг аврагчид эсэн мэнд олсон байна.
Ерөнхий сайд Фүмио Кишида өчигдөр “Бидний эн тэргүүний зорилго бол нурангид дарагдсан иргэдийг гаргаж, замын эвдрэл, хөрсний гулгалтын улмаас тусгаарлагдсан иргэдэд хүрэх явдал” гэжээ.
Уншиж байна |