Өмнөд Солонгос өсвөр насныхны амиа хорлолт, ганцаардмал байдлаас болж ирэх гуравдугаар сараас эхлэн бага, дунд, ахлах сургуулиудад сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээ авдаг болно гэж тус улсын Боловсролын мэдэгдэв.
Уг тест нь "Оюун санааны EASY тест" нь санал асуулгад оролцогчдын сэтгэл хөдлөл, түгшүүр, хувийн харилцаа, сэтгэл зүйн гэмтэл, сургуулийн амьдралынхаа талаар асуусан 37 орчим асуултаас бүрдэх бөгөөд хаана ч, хэзээ ч онлайнаар өгөх боломжтой аж.
ЭХЭМҮТ-ийн тайланд дурдсанаар сүүлийн хоёр жилд амиа хорлохыг завдсан, өөрийгөө гэмтээсэн өсвөр насны хүүхдүүдийн тоо 50-70 хувиар нэмэгджээ.
Багш нар мөн сэтгэлзүй нь тогтворгүй байгаа сурагчаа ойлгож, дэмжин, шинжилгээгээр анхаарал халамж шаардлагатай гэж гарвал эцэг эхэд нь мэдэгдэж, хамтарсан тусламж үзүүлдэг байх талаар хуулийн зохицуулгад нь тусгаж өгчээ.
Уншиж байна |