Диснейн 1964 оны сонгодог "Мэри Поппинс” кинонд бүтээсэн хатагтай Бэнксийн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Глинис Жонс 100 насандаа таалал төгслөө.
Өмнөд Африкт төрсөн Британийн жүжигчин бүсгүй пүрэв гарагт Лос Анжелес дахь гэртээ таалал төгссөн хэмээн түүний менежер Митч Клем мэдэгджээ.
Жүжигчин Глинис Жонс дэлгэцийн урлагт 1923 оноос эхлэн хөл тавьж, 1999 он хүртэл идэвхтэй кино уран бүтээлд ажилласан. Тэрээр жүжигчний замналдаа нийт 60 гаруй кино, 30 гаруй жүжигт дүр бүтээсэн байдаг.
Уншиж байна |