АНУ-ын Гуам аралд энэ сарын 4-ний өдөр Солонгос улсын иргэн буудуулж нас барсан талаар тус улсын ГХЯ мэдэгдэв.
ГХЯ-ны мэдээлснээр, "Гуам арал руу аялахаар явсан Солонгосын жуулчин үл мэдэгдэх дээрэмчинд буудуулж эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа дийлэхгүй харамсалтайгаар амиа алдсан" хэмээжээ.
Харин Гуамын ЭСЯ-ны мэдээлснээр, Тус хэргийг 50 гаруй насны эрэгтэй үйлдсэн байж болзошгүй. Солонгос хосууд явж байхад буутай этгээд эмэгтэйн цүнхийг булаан авч, улмаар эрэгтэйг буудсан байна. Уг этгээдийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч нас барсан бөгөөд цагдаа нар сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа аж.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ нь Гуам улсад энэ жил бууны улмаас амиа алдсан анхны тохиолдол болсон гэж мэдээлжээ.