Ч.Батзориг: Автомашины цахим гэрчилгээ буюу RFID хомстсон асуудал үүсээгүй
2024-01-04

Автомашины RFID наалт болон торгуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 


 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг
 

Өнөөдрийн байдлаар 128 300 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгосон. Нийслэлийн хэмжээнд 16 байршилд тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил үргэлжилж байна. Одоогоор Улаанбаатар хотод цахим наалт дууссан, хомстсон асуудал байхгүй бөгөөд автомашинд үнэ төлбөргүй наана. 


2024 он гарснаар тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношилгоо эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тээврийн үзлэг оношилгоог цахим гэрчилгээнд шилжүүлэх ажлыг хамтатган хийж байна. Тээврийн хэрэгслийн эзэмшигчид машиныхаа гэрчилгээг цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд торгууль оногдуулахгүй" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Энэ нэг тэнэг залууд өөрийн толгой гэж байдаг бололтой. Дарга юу гэж хэлнэ түүнийг л давтаж НИЙТИЙН өмнө гарч худлаа ярьж явах юм
2024-01-04