Романтик буюу хайр дурлалын залилан
2024-01-04

Романтик буюу хайр дурлалын залилангийн үед залилагч этгээд хохирогчийн хайр, итгэлийг олж авахын тулд онлайнаар хэн нэг хүний дүрийг хуурамчаар эсгэн харилцаж эхэлдэг. Дараа нь залилагч этгээд хохирогчийг хууран мэхлэх, санхүүгийн залилан үйлдэхийн тулд романтик эсвэл ойр дотны харилцааны хуурмаг байдлыг тодорхой хугацааны турш бий болгож, эцэст нь хохирогчоос мөнгийг нь ямар нэг арга, шалтгаан ашиглаж өөр лүүгээ шилжүүлүүлж залилдаг байна. Залилагчид зорилтот хүмүүсээ олохын тулд дараах нийтлэг алхмыг хийдэг байна.

 

 

Үүнд:


1. Профайл хаяг үүсгэх: Албан ёсны болзооны аппликейшн, олон нийтийн сүлжээ /фейсбүүк гэх мэт/ болон вебсайтад профайл нээх ба ямар нэгэн хувьцааны зураг эсвэл хэн нэгний мэдээлэл, зургийг ашиглан хуурамч профайлыг үүсгэнэ.


2. Анхаарал татах: Болзооны аппликейшн эсвэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүмүүстэй яриа өдөн, түүний хуурамч профайл буюу заль мэхэнд хууртах хэн нэгнийг хүлээдэг. Тухайн зорилт нь биелмэгц яг л жинхэнээр тухайн хүнийг сонирхож байгаа мэт яриа өдөж харилцан яриа үүсгэж эхэлдэг.


3. Итгэл үүсгэх: Зорилтот хүний итгэлийг үүсгэх зорилгоор байнгын эелдэг үгтэй хайрын мессежийг явуулна.

 

4. Санхүүгийн тусламж хүсэх: Итгэлийг нь олж авсны дараа залилагч этгээд санхүүгийн асуудал, хүндрэлд орсон тухай дурдах бөгөөд ямар ч төрлийн нөхцөл байдалд орсон хэмээн хэлж болно. Тухайлбал, бизнесийн хүндрэл үүссэн, хөрөнгө оруулалтын боломж гарч ирлээ, гэр бүлийн тулгамдсан асуудалтай болсон эсвэл уулзахад мөнгөний асуудалтай байгаа учраас онгоцны билетний төлбөр төлөхийг гуйх, бэлэг явуулсан боловч гаалийн татвар төлөх хэрэгтэй байна гэх мэт янз бүрийн олон шалтгаг шалтгаан, нөхцөл байдлыг хэлж болно.Дараах нөхцөл байдлаар дамжуулан тус залиланг таньж мэдэх боломжтой

. Үүнд:

 

  •  Биечлэн уулзаж чадахгүй байх;

  •  Видео дуудлага хийхээс татгалзах;

  • Харилцааныхаа эхэн үед л өөрт тань маш хайртай болсноо хэлж, хайрын мессеж

  • зогсоо зайгүй илгээх;

  • Тэд яриагаа санхүүгийн асуудал руу чиглүүлж мөнгө гуйх.

 

Эх сурвалж: Типологийн тайлан- Санхүүгийн залилан

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY REAL RECOVERY EXPERT TOO WORK WITH. Am here to testify the handwork of A Great Verified Hacker ( Mr Morris Gray )Who helped me recover back my lost funds from the hands of scammers who Ripped me off my money and made me helpless, I could not afford to pay my bills after the whole incident, But a friend of mine helped me out by given me the contact info of trusted Recovery Expert, his email: Morris gray 830 @ gmail . com contact him or chat him up on (+1- /607-69 )8-0239 ) and he will help you recover your lost funds If you have been a victim of any binary/ cryptocurrency or online scam, Mobile spy, Mobile Hack contact this Trusted and Verified hacker, He is highly recommendable and was efficient in getting my lost funds back, 11btc of my lost funds was refunded back with his help, He is the Best in Hacking jobs, contact him ( MORRIS GRAY 830 AT) GMAIL (DOT) COM..
2024-01-04