"Зөвшөөрөлгүйгээр ус ашигласан Хурд пропертийз ХХК-д 146 тэрбум төгрөгийн хохирол тооцож байна"
2024-01-04

2023 оны ус ашиглалтын тоо хэмжээ, хөрсний ус шавхаж буй барилгын компанийн зөрчил, машин угаалгын газрын усан хангамжийн тухай мэдээлэл хийлээ.

 

Усны газрын дарга З.Батбаяр 


Хурд пропертийз ХХК гэх компани 2017 оны тавдугаар сард 28 давхар барилга баригдахаар батлагдсан байдаг. Энэ байгууллага 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдөр геодези усны байгууламжийн газартай гэрээ байгуулж 21 сая төгрөгөөр тэдний шугамыг ашиглахаар гурван сарын хугацаатай гэрээ байгуулсан байгаа юм. 

 

Хурд пропертийз ХХК компани нь 2022-2023 онд бүтэн ус шавхан ажилласан. Энэ хугацаанд усны төлбөрөө төлөхгүй, тавьсан шаардлагад хариу өгөхгүй байна. 


Геодези усны байгууламжийн газартай хийсэн гэрээнд долоон насостойгоор ус зайлуулна хэмээн дурдсан хэдий ч биднийг очиж ажиллахад 200 насостойгоор үйл ажиллагаа явуулж байсан. 

 

Бид жилд 645 сая метр куб усыг улсын хэмжээнд ашиглаж байхад ганцхан компани хоёр жилийн дотор ямар ч ашиглалтгүй зайлуулсан усны хэмжээ 5.7 сая метр куб болж байна. Энэ нь нийт монгол улсын нийт усны хэрэглээний хоёр хувьтай дүйцэж байна.


Бид энд хүүхдүүдээ шүдээ угаахдаа хүртэл усаа хэмнэ гэж загнаад байж байхад нэг компани 20-25 давхар барилга босгохын тулд дөрвөн хоног монгол улсын нийт иргэдийн хэрэглэж болох хэмжээний усыг хэрэглэсэн байна гэж ойлгож болно. 

 

Хэрэв Хурд пропертийз ХХК хууль дүрмийн дагуу усны газарт ирээд усны дүгнэлтээ гаргуулсан бол 5.6 тэрбум төгрөг байх байсан. Гэтэл энэ компани усны дүгнэлт гаргуулаагүй, бичиг баримтаа авчраагүй зөвшөөрөлгүйгээр ус ашигласан учир 2020 оны долоон сард БОАЖ-ын сайдын баталсан "Усны нөөцөд хохирол учруулсан" хэмээх журмын дагуу аргачлалаар усны төлбөрийг 146 тэрбум төгрөгийн хохирлыг тооцоод байна. 


 Иймд дээрд дурдсан компани яаралтай усны газарт ирэхийг анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Ene darga ysni talaar anhnaasaa zuv yarij sanal gargadag baisan.Odoo darga n bolson uym baina.Sain ajilaarai.tyyshtai baigaarai.
2024-01-08
Харин энэ торгуулиа бодитой төлүүлээд эргэж мэдээлээрэй!!
2024-01-06
Иргэн:
Хурдын авлигад авталгүй, торгуулийг нь заавал төлүүлээрэй. Амжилт хүсье.
2024-01-05
Наад Чойжоо чинь мөнгөтэй Ахиухан торгууль тавь. Төлөх чадвартай.
2024-01-04
Tun zuv hun darga bolson shuu. Demjij bna. Ailgui alaltsaarai hulgaichuudtai.
2024-01-04
Иргэн:
Чоно борооноор...
2024-01-04
Чойжилсүрэн гэж нэг их шавааралдсан барилгууд барьж, зам талбайн асуудлыг орхигдуулснаас болж стадионы урд бөөн түгжрэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн. Үүн дээр анхаардаг газар алга. Новшийн Чойжилсүрэнгээс түгжрэлийг бууруулах хөрөнгийг гаргуулж асуудлыг шийдээч!
2024-01-04
ЭНэ бүх барилгын КОМПАНИУДЫГ ТОРГОХ хэрэгтэй шүү БАТБАЯРАА
2024-01-04
lalriin choijoo iim l hulgaich shde
2024-01-04
LISA DONALDS:
THE ONLY REAL RECOVERY EXPERT TOO WORK WITH. Am here to testify the handwork of A Great Verified Hacker ( Mr Morris Gray )Who helped me recover back my lost funds from the hands of scammers who Ripped me off my money and made me helpless, I could not afford to pay my bills after the whole incident, But a friend of mine helped me out by given me the contact info of trusted Recovery Expert, his email: Morris gray 830 @ gmail . com contact him or chat him up on (+1- /607-69 )8-0239 ) and he will help you recover your lost funds If you have been a victim of any binary/ cryptocurrency or online scam, Mobile spy, Mobile Hack contact this Trusted and Verified hacker, He is highly recommendable and was efficient in getting my lost funds back, 11btc of my lost funds was refunded back with his help, He is the Best in Hacking jobs, contact him ( MORRIS GRAY 830 AT) GMAIL (DOT) COM....!!!!
2024-01-04
111:
Зайсангийн Оргилын урд талд барьж байгаа барилга өнгөрсөн зун-намаржингаа шугам татаж байгаад хөрсний усыг Туул голруу соруулж асгасан ш дээ!!! тэр юу болсон бол?
2024-01-04
Хохирлыг нь нөхөн төлүүл
2024-01-04
муу үхэж далд ордоггүй Дөрвөд
2024-01-04