Шинэ жилийн баярын амралтын гурав хоногийн дотор Хармөрөн мужийн Харбин хотыг гурван сася гаруй жуулчин зорьж, мөсөн хотхон аялал жуулчлалаас ихээхэн орлого олсон талаар Синхуа агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, баярын гурван өдрийн туршид Харбинд байгуулсан мөсөн хотхоныг 3,05 сая жуулчин зорьж, энэ хот аялал жуулчлалаас 5,91 тэрбум юань буюу монгол мөнгөөр тооцвол гурван их наяд гаруй төгрөгийн орлого олсон байна. Энэ жил Харбин хот жуулчдын тоогоороо төдийгүй жуулчдаас олсон орлогоороо 2019 оны үзүүлэлтийг давж, дээд хэмжээнд хүрчээ.
Хотын худалдааны газрын мэдээлснээр, шинэ жилийн баярын өдрүүдэд Харбин хотын зочид буудал болон нийтийн хоолны салбарт эрэлт 129,4 хувиар өссөн байна. Харбин хотыг чиглэсэн жуулчдын тоо эрс өссөн нь олон нийтийн сүлжээнд тус хотод босгосон мөсөн хотхоны тухай мэдээлэл ихэхэн түгсэн нь Харбиныг Хятадын жуулчид хамгийн ихээр татсан газар болгосон гэж Харбин хотын Аялалын жуулчлалын газрын дарга өгүүлжээ.
Харбин хот жуулчдыг олноор татаж, тэдэнд зориулсан үйлчилгээнийхээ чанарыг нэмэгдүүлэхийн тулд олон арга хэмжээ зохион байгуулсны дотор шинэ жилийн үдэш амьд тоглолт хийж, ёслолын буудлага буудаж, төрөл бүрийн сэдэвчилсэн парк байгуулжээ.
Г.Бямбасүрэн