Японд шинэ он гарсан эхний өдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүн амиа алдаж, сураггүй болсон. Нурангин дороос хүмүүсийг аврах, цогцос гаргах, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажил үргэлжилсээр байгаа талаар Kyodo мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Исикава мужид нэгдүгээр сарын нэгний өдөр болсон газар хөдлөлтийн дараа 51 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Түүнчлэн барилга нурсны улмаас хүмүүс дарагдсан байж болзошгүй 50 дуудлага Вазима хотын аврагчид хүлээн авчээ.
Энэ сарын нэгний өдөр болсон цуврал газар хөдлөлтийн улмаас Японд амиа алдсан хүний тоо 70 гаруй болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна. Тухайн өдөр Исикава болон Ниигата мужуудад хоёр цагийн дотор 30 газар хөдлөлт болсноос хамгийн хүчтэй нь 7,6 магнитудын хүчтэй байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |