ЗДТГ-ын Цэргийн штабаас 2024 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өглөө.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-19-нийг дуустал болно. Орон нутгийн засаг захиргааны нэгж буюу дүүрэг, хороонд давхар бүртгэл хийнэ.
18 насанд хүрсэн иргэд хороондоо очиж дэвтэр нээлгэж, И-Монголиагаар бүртгүүлж эхлэх юм. Мөн шилжилт, хөдөлгөөн хийсэн иргэд хороондоо очиж бүртгэл хийлгэнэ. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд хороо, дүүрэгт шинээр дэвтэр нээлгэж, цэргийн бүртгэлд хамрагдана.
Цэрэг татлагын зарлан дуудах хуудас аваад ирээгүй, цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг торгож, хариуцлага тооцоогүй. Энэ жилээс хариуцлага тооцож эхэлнэ. Мөн "E-Mongolia" академи цэргийн бүртгэлийг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Гар утасны аппликэйшн, веб портал сайт, төрийн үйлчилгээний портал сайтаар цэргийн бүртгэлийг хийлгэж болно" гэв
Уншиж байна |