Дэлхийд ихээхэн алдартай Тетрис тоглоомыг 40 жилийн өмнө Зөвлөлтийн инженер Алексей Пожитнов зохион бүтээж байсан. Энэ хугацаанд олон сая хүн энэ тоглоомыг тоглосон ч сүүлчийн шат хүрч, дуусгаж чадаагүй байсан юм.
Харин Америкийн дунд сургуулийн сурагч хүү энэ тоглоомыг дуусгасан анхны хүн болсон талаар ВВС агентлаг мэдээлжээ. Тодруулбал, АНУ-ын Оклахома мужийн 13 настай сурагч Уиллис Гибсон Юүтүб дэх сувагтаа Тетрис тоглоомын 157 дугаар үед орж байгаа бичлэгийг оруулсан байна. Энэ үеийг давсны дараа тоглоом алдаа зааж, зогсож байх аж. Сурагч хүү 157 дугаар үед хүрэх хүртэл ердөө 38 минут зарцуулсан бөгөөд энэ үеийг давсны дараа блокууд дахиж унахгүй, дэлгэц гацаж байгаа нь бичлэг дээр дүрслэгджээ.
Түүнийг энэ үед хүрэх хүртэл хүмүүс Тетрис тоглоомыг 29 дүгээр үе хүртэл тоглох боломжтой гэж үздэг байв. Харин 2010 онд АНУ-ын мэргэжлийн геймер Тор Акерлунд гипертаппинг гэх техникийг ашиглаж Тетрисийн 30 дугаар үе хүрч байжээ. Харин шинэ дээд амжилт тогтоосон 13 настай Уиллис Гибсон Тетрис тоглоомоыг 11 настайгаасаа тоглосон, хэд хэдэн тэмцээнд оролцож байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |