ААН-үүд 50 хүртэлх метр талбайдаа цэвэрлэгээ хийх журам хэрэгжихгүй байна
2024-01-04

 

ААН-үүд ойр орчмын 50 метрийн цасаа цэвэрлэх үүрэгтэй ч тэр бүр цэвэрлэхгүй байгаагаас үүдэн иргэд халтирч гэмтэх тохиолдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ. Зөвхөн баярын өдрүүдэд л гэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 1262 хүн тусламж, үйлчилгээ авсны 250 нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл, бэртэл авсан талаар мэдээлсэн. Мөн ГССҮТ-ээс тусламж үйлчилгээ авсан хүмүүс цаг хугацаа, эмчилгээний төлбөрөөс эхлүүлээд олон талаараа хохирч байгаагаа ярьж байсан юм. 

 

 Иргэн Х.Алтантуяа "Би хотын төвөөр явж байгаад хальтраад уначихсан. Одоогоор гар хөлөө гэмтээсэн боолтоо солиулах гээд ирж байгаа минь энэ. Хальтирч бэртээд ирж байгаа иргэдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд, ахмад насны хүмүүс байна. Бага насны хүүхдүүдийн хувьд хальтиргаатай замд машинд дайруулж зам тээврийн осолд өртөж бэртсэн тохиолдол маш их гарч байна. Хальтирч унасан иргэдийн хувьд гар, хөлөө гэмтээсэн, мөн битүү гэмтэл авсан тохиолдол их харагдлаа. Уг нь Аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр хүртэлх газрын цас, халтиргаа гулгааг цэвэрлээгүй бол хариуцлага хүлээх ёстой. Гэтэл бид зөвхөн өөрсдийн мөнгөөр эмчилгээ хийлгэж байна шүү дээ. Энэ журам нь яг хэрэгждэг юм уу" гэсэн юм. 

 

Хүйтний улирал эхэлж замын хальтиргаа гулгаа ихэссээр байна. Иймд байгууллагууд өөрийн эзэмшлийн зам, гаднах талбайн цэвэрлэгээг тогтмол хийж цас мөсөө тухай бүрт нь арилгах, хальтиргаа гулгаанаас сэргийлж иргэдийн зорчих аюулгүй орчинг бүрдүүлэх журмыг мөрдөх шаардлагатай байдаг юм. Тэгвэл зарим аж ахуй нэгжүүд энэхүү журмыг мөрдөхгүй байгаа нь тохижилт үйлчилгээний ажилтануудад ачаалал нэмэхээс гадна иргэдэд хүндрэл учруулсаар байна. Цаашид хүйтний эрч чангарч цас ихээр орох тул байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 хүртлэх метр талбайг цэвэрлэж хальтиргаа гулгаанаас сэргийлэх шаардлагатай.

 

Аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр хүртэлх газрын цас, халтиргаа гулгааг цэвэрлээгүй бол хариуцлага хүлээх ёстой. 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий.

 

Тэгэхээр орчныхоо халтиргаа гулгааг цэвэрлээгүйн улмаас хэн нэгэн халтирч унан, гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг төлнө гэсэн үг.

 

Зөвхөн шат, үүднийхээ хэсгийг биш орчныхоо 50 м газрыг цэвэрлэж, халтиргаа гулгааг нь бүрэн хариуцах ёстойг аж ахуйн нэгжүүдэд дахин сануулъя. 

Shuud.mn
Сонин хачин
Цаснаас биш гялгар хавтангаас болж хальтирдаг:
Цаснаас биш, харин гял цал болсон явган хүний замын хавтан илүү аюултай, хальтрамтхай. Би тийм хавтангаас зайлсхийж, цас тогтож хөлдсөн хэсэг дээр нь гишгэж явдаг. Гялгар хавтан байснаас дээр нь цас тогтож хөлдсөн нь алхахад илүү дөхөмтэй байдаг. Ер нь цасанд буруу биш, гялгар хавтан тавьсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй
2024-01-04
LISA DONALDS:
THE ONLY REAL RECOVERY EXPERT TOO WORK WITH. Am here to testify the handwork of A Great Verified Hacker ( Mr Morris Gray )Who helped me recover back my lost funds from the hands of scammers who Ripped me off my money and made me helpless, I could not afford to pay my bills after the whole incident, But a friend of mine helped me out by given me the contact info of trusted Recovery Expert, his email: Morris gray 830 @ gmail . com contact him or chat him up on (+1- /607-69 )8-0239 ) and he will help you recover your lost funds If you have been a victim of any binary/ cryptocurrency or online scam, Mobile spy, Mobile Hack contact this Trusted and Verified hacker, He is highly recommendable and was efficient in getting my lost funds back, 11btc of my lost funds was refunded back with his help, He is the Best in Hacking jobs, contact him ( MORRIS GRAY 830 AT) GMAIL (DOT) COM....
2024-01-04
Иргэн:
"Захиргааны хариуцлагын тухай хууль" хүчин төгөлдөр юм уу?
2024-01-04
зочин:
ойр орчныхоо 50 м гэдэг чинь шигүү суурьшилтай УБ-т хэрэгжих боломжгүй ямар би гудамжныхаа эсрэг талын явган хүний цасыг цэвэрлэлтэй биш дээ. Ямар байгууллага, орон сууц аль хэсгийн цасыг цэвэрлэх асуудлыг тодорхой болгоод хороо нь гэрээ байгуулаач.
2024-01-04