ХАМАС бүлэглэл өнгөрсөн оны 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдсаны улмаас Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцдаж, Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд дайн дэгдсэн юм.
Энэ хугацаанд Газын зурваст Израилын арми тасралтгүй цохилт өгсний улмаас дэд бүтэц сүйрч, хүмүүнлэгийн тусламж хүрэлцэхгүй, улмаар олон мянган хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Энэ талаарх мэдээллийг НҮБ-ын Палестины дүрвэгчдэд туслах ажил зохион байгуулах Ойрх Дорнодын агентлагийн төлөөлөгч Аднан Абу Хасен "Анадолу" агентлагт өгсөн байна.
Өнөөдрийн байдлаар Газын зурваст амиа алдсан хүний тоо 22,18 мянгыг даваад байгаа юм. Харин амьд үлдсэн оршин суугчдаас 2,3 сая нь хүнс, ус, эм бэлдмэлийн хомсдолд оржээ.
Г.Бямбасүрэн