Израилын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн 33 хүнийг баривчилсан талаар Туркийн эрх баригчид мэдэгдсэнийг Ассошейтед Пресс агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 33 хүнийг Израилын талд тагнуул хийсэн гэж сэжиглэн баривчилснаас гадна 13 сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа аж. Туркийн цагдаагийнхан тус улсын найман муж, тэр дундаа Стамбулд баривчилгаа явуулсан байна.
Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр, баривчлагдсан хүмүүс Туркэд амьдарч буй палестинчууд болон Израилын эрх баригчдын үйлдлийг шүүмжилдэг Израилын идэвхтнүүдийн тухай мэдээлэл цуглуулах зэргээр Израилын тагнуулын албанд туслаж байсан гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн