Европын орнууд хэрэглэгчид тэр дундаа өсвөр насныхан, залуусын дунд ихээхэн дэлгэрч байгаа электрон тамхийг хязгаарлах тал дээр төрөл бүрийн арга хэмжээ авсаар байгаа юм. Энэ удаад Австрали улс электрон тамхины импортыг хоригложээ.
Утаат тамхинаас гарах нэг арга нь электрон тамхины хэрэглээ гэж сурталчилах нь олонтаа байдаг ч үнэндээ энэ шинэ бүтээгдэхүүн никотины хамааралтай шинэ үеийг бий болгож байна гэж Австралийн Эрүүл мэндийн сайд үзэж байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Тиймээс 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн эмчийн жоргүйгээр электрон тамхи худалдан авах, импортлохыг хоригложээ.
Ийм шийдвэр гаргах болсон нь өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ эрс өссөнтэй холбоотой аж. 2023 оны эхээр Сиднейн их сургууль судалгаа хийхэд 14-17 насны хүүхдүүдийн дөрөвний нэг нь электрон тамхи хэрэглэдэг гэсэн дүн гарсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |