Шинэ он гарсны дараахан хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийн дараа 150 гаруй чичирхийлэлт бүртгэгдсэн талаарх мэдээлэл гарч байв.
Нэгдүгээр сарын гуравны лхагва гарагт Японы Исикава мужид дахин газазр хөдлөлт болсон талаар Японы NHK суваг мэдээлсэн байна. Энэ газар хөдлөлт 5,5 магнитудын хүчтэй, газар хөдлөлтийн голомт нь усан доор, 10 километрийн гүнд байжээ. Исикава мужид болсон газар хөдлөлтийн чичирхийлэлт Осака хотод ч мэдрэгдсэн бөгөөд чичирхийлэлтийн хүч сул, богино хугацаанд болж өнгөрсөн гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Эргэн сануулахад, 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдөр Японы хойд хэсэгт цуврал газар хөдлөлт болсны хамгийн хүчтэй нь 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт байсан юм. Газар хөдлөлтөөс үүдсэн чичирхийлэлт Осака, Киото, Токиод ч мэдрэгдсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ газар хөдлөлт 1885 оноос хойш хойд нутагт тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байгаа бөгөөд энэ гамшгийн улмаас 62 хүн амиа алджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |