ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдаж, үүний хариуд Израилын арми Газын зурвас даяар цохилт өгч эхэлснээр Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцадсан юм.
ХАМАС бүлэглэлийн халдлагын дараа Израил дайн зарлаж, Газын зурваст агаараас цохилт өгч эхлэн, 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд иргэд олноор хоргодож байсан эмнэлэг, дүрвэгчдийн хуаранд ч цохилт өгсөөр байсан нь энгийн иргэд олноор амиа алдах шалтгаан болсон юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Газын зурваст амиа алдсан хүний тоо 21,1 мянгыг давсан талаар Аль Жазира телевиз мэдээлсэн байна.
Байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Израилын талаас 1139 хүн, Газын зурваст 21,1 мянган хүн амиа алдаж, шархдаж, гэмтсэн хүний тоо 57 мянгыг давжээ. Түүнчлэн ХАМАС бүлэглэл халдлага үйлдэх үеэрээ 240 гаруй хүнийг барьцаалсан бөгөөд 11 дүгээр сарын сүүлээр хийсэн хэлэлцээрээр 100 гаруй хүнийг сулласан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |