АНУ-ын улсын өр түүхэнд анх удаагаа 34 их наяд долларыг давжээ. Энэ талаар тус улсын Сангийн яам мэдэгдсэнийг Ассошейтед пресс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын хоёрны өдрийн байдлаар АНУ-ын өр 34,001 их наяд долларт хүрчээ. Есдүгээр сард 33 их наяд долларт хүрч байсан юм. Мөн 2023 он америк долларын хувьд хамгийн муу үзүүлэлттэй жил болсон гэж санхүүчид мэдэгдэж байв.
Энд дуулгахад, сүүлийн саруудад Америкийн захиргаа Конгресст хандан улсын өрийн дээд хязгаарыг нэмэхийг уриалж байв. Төлөөлөгчдийн танхимд олонх болсон Бүгд Найрамдах нам улсын өрийн таазыг нэмэхийг зөвшөөрсөн ч төсвийн зардлыг танах ёстой гэсэн болзол тулгаж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |