Их Британид хамуу өвчний тохиолдол эрс өсжээ. Энэ талаар The Guardian сонин нэгдүгээр сарын нэгний өдөр мэдээлсэн байна.
The Guardian сонинд тайлбар өгсөн эмч нарын үзэж байгаагаар, хамуу өвчин хурдацтай тархаж, харин энэ өвчнийг эмчлэх эм бэлдмэл хүрэлцэхгүй байгаа тул өнөөгийн нөхцөл байдал маш хүнд байгаа гэнэ. "Хамуу өвчнийг эмчлэх эм бэлдмэл хүрэлцэхгүй байгаад нэн тэргүүнд гол анхаарлаа хандуулах ёстой. Хамуу хурдан тархдаг, хүмүүсийг яаралтай эмчлэхгүй бол халдварын тархац улам нэмэгдэнэ" гэж Британийн арьсны эмч нарын холбооны тэргүүн Мабс Чоудхури мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Их Британийн зарим бүс нутгуудад хамуу өвчний тархалт ердийн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна. Ялангуяа ахмадын асрах байр, оюутны дотуур байруудад хамуу өвчин тархаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |