Дэлхийн хамгийн үнэ цэнтэй цахим валют мягмар гарагт үнэ нь эрс өсөж, сүүлийн нэг жил гаруй хугацааны туршид хамгийн өндөр үнэд хүрчээ. Энэ талаарх мэдээллийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын хоёрны мягмар гарагт биткоины үнэ эрс өсөж, 2022 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа 45 мянган долларыг давжээ. Тухайн өдрийн арилжаагаар биткоины үнэ 3,22 хувиар өсөж, 45 610 долларт хүрсэн байна.
2023 онд биткоины үнэ 156 хувиар өсөж, 2020 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар криптовалютын зах зээл 2024 онд ч өсөлттэй байж, АНУ-д сонгууль болох үеэр биткоины ханш дахин өсөж магадгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |