Нэгдүгээр сарын нэгний өдөр Японд хүчтэй газар хөдлөлт ар араасаа гарсан. Эдгээр газар хөдлөлтөөс хамгийн хүчтэй нь 7,6 магнитудад хүрч байв. Энэ газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байгаа талаар NHК суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын нэгний өдөр болсон газар хөдлөлтийн улмаас Японд амиа алдсан хүний тоо 57 болж нэмэгдсэн байна. Мөн 100 гаруй хүн бэртэж гэмтсэний 17 нь биеийн байдал хүнд байгаа аж.
Одоо шуурхай албад нурангинд дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байгаа гэнэ. Нэгдүгээр сарын нэгний өдөр Японд 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа 150 гаруй удаа чичирхийлэлт бүртгэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |