Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хар тамхи хэрэглэсэн байдалтайгаар саатуулагдсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан.
Тэгвэл энэ талаар Цагдаагийн байгууллагаас "ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас иргэн "Т" гэгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Төгсцогтыг саатуулалгүй гадуур шалгаж байгаа аж
Уншиж байна |