НЦУГ-аас баярын өдрүүдэд гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар
Баярын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 6036 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 247, зөрчлийн шинжтэй 3330, зам тээврийн ослын шинжтэй 2459 дуудлага мэдээлэл ирсэн байна.
Энэ нь өмнөх үеийн мөн үеэс гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 5.6 хувь, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 11.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй. Харин зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 4.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Өмнөх онд хүний амь нас хохирсон гэмт хэрэг 35 бүртгэгдэж байсан бол энэ онд 48 хэрэг бүртгэгдсэн, дээрэмдэх гэмт хэрэг гурав бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс өссөн байна. Харин хулгайлах гэмт хэрэг 47 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс буурчээ. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 61, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ес бүртгэгдсэн" гэв.
Уншиж байна |