Өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-ний даваа гарагт Япон улсын төв хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Улмаар Ишикава мужийн Ното хотод цунамигийн түгшүүр зарлаад байв. Тэрбээр өнөөдөр өдрийн 12 цагийн мэдээгээр газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 15 болж нэмэгджээ.
Мөн газар хөдлөлтийн дараа 45 000 гаруй байшин цахилгаангүй болсон талаар мэдээлэв. Батлан хамгаалах яамнаас 1000 цэргийн албан хаагчийг аврах, сэргээн босгох ажилд туслахаар илгээсэн байна.
Уншиж байна |