Гавьяат тамирчин Б.Цэвээндаш: Хойд хил хүртэл 355 км гүйлтээ эхэлж байна
2024-01-02

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын 419 дүгээр хорих ангийн үйлдвэрийн дарга, гавьяат тамирчин цэргийн хурандаа Б.Цэвээндаш Сүхбаатарын төв талбайгаас хойд хил хүртэл 355 км гүйлтээ эхлүүллээ. 

 

Гавьяат тамирчин цэргийн хурандаа  Б.Цэвээндаш

 

"Орчин үеийн залууст үлгэр дуурайл болж зөв зүйлд уриалахаар энэхүү шийдвэрээ гаргасан. Мөн спортоор хичээллэх нь хүний амьдралд хэрхэн сайнаар нөлөөлдөг, өөрчилдөг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Одоогийн залуус хүйтнээс айдаг даарч үзээгүй нялцгай болсон. Монголчууд нойрноосоо сэрэх хэрэгтэй. Гүйдэг монгол болох хэрэгтэй. Мэргэжлийн тамирчид урт замд өвөл гүйхийг сайшаадаггүй ч би эрсдэлийг тооцоолж энэхүү шийдвэрээ гаргалаа" гэв. 

 

Мөн түүний хувьд өнгөрсөн оны долоодугаар сард Хэнтий аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан өөрийн төрөлх нутаг болох Хэнтий аймгийн Бэрх хот руу  400 гаруй километр гүйсэн билээ. 

Shuud.mn
Сонин хачин
дээ
2024-01-02
Мөнхжаргал:
Хар хүйтэнд дэмий пээ
2024-01-02
soloitoii ovgon be gertee bj baival deer bizdee
2024-01-02
гүйж бхаа оронд замын цас цэвэрлэхсэн. гүйлээ гд нийгэм улсад ямарч хэрэг алга
2024-01-02
Зочин:
Энэ нөхрийн гүйх нь хэнд хэрэгтэй юм вэ ажилгүй юм уу энэ хүйтэнд үхсэнээ хийх гэж гүйдэг юм өөрөө мэд дээ
2024-01-02