Сурвалжилга: Мөсөн дээр бүжих залуус их хотод өнгө нэмж байна
2023-12-28


Өвлийн улиралд харж болох гайхамшгуудын нэг нь мөсөн хотхон билээ. Тэр ч утгаараа ихэнх хүүхэд өвлийн улиралд дуртай байдаг. 


Бяцхан хүүхэд төдийгүй залуус хөгшдийн нүдийг баясгасан мөсөн өргөө Чингэлтэй дүүргийн Ялалтын талбайд нээгджээ. Хүслийн шинэ жилээ хүлээн, догдолж буй нийслэлчүүдийн нэг хэсэг нь мөсөн өргөөний хажууд зургаа авхуулж байхад нөгөө хэсэг нь тоглон наадаж байгаа харагдана. 

 

Мөсөн талбайг тойрон гэрэл анивчиж, шинэ оны дуунууд эгшиглэнэ. Энэ л орчинд хөгжилдөн тоглох хүүхдүүдийн дулаан амьсгаа, жаргалтай инээмсэглэл, жавартай өвлийн хүйтэн шөнийг дулаацуулна.

 

Хүмүүсийн хэлж заншсанаар ялалтын талбайд коток нээгдээд удаагүй гэнэ. Гэхдээ эндэхийн үйлчлүүлэгчид нь зөвхөн хүүхэд багачууд биш томчууд ч цөөнгүй ирж гулгадаг аж. Үйлчлүүлэгчид оройн 17:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд ирж гулгадаг гэнэ. 

 

 

Мөсөн котокоор үйлчлүүлж байгаа хүүхдүүд  "Цаг эрт байна шд ээ. Дахиад 30 минут л гулгаад явъя хэмээн хүүхдүүд чанга дуунаас илүү гарах гэж хашхиралдана. Тэд ирээд нэг цаг болж байгаа аж. Гэвч тоглож ханахгүй, сэтгэл нь хоргодсон уу гэлтэй гулгацгаана. Харин Наагуур цаагуур хөтлөлцөн гулгах хос залуус, ар араасаа зууран галт тэрэг болон тоглоцгоох хүүхдүүдийн хацар улаа бутарч царайд нь инээмсэглэл тодорно.

 

Гулгаж буй нэгэн хүүхдээс мөсөн котокны сэтгэгдлийг нь сонсоход "Шинэ жилийн хамгийн сайхан мөч бол мөсөн дээр гулгах. Бид өмнө нь гулгахын тулд төв талбай эсвэл мөсөн өргөө рүү явдаг байсан бол одоо гэрийнхээ хажууд хүссэн цагтаа ирж гулгах үнэхээр гоё байна. Маргааш олон найзуудаа дагуулж ирнэ ээ. Мөсөн дээр гулгахаар цаанаасаа бүжиглэмээр санагдаад байдаг. Дэлхийн том одууд шиг л мөсөн дээр бүжиж байна гэж төсөөлдөг дөө" хэмээн ярьж байлаа. 


Мөсөн гулгуурын талбайн ажилтан “Хүүхдүүд өдөр өдрөөр ирэх нь ихсэж байна. Ирэхдээ дандаа л олуулаа, найзуудаараа, гэр бүлээрээ хүртэл ирж гулгачхаад л явдаг. Өмнө жилүүдэд тэнгисийн ойролцоо мөсөн коток байгаагүй л дээ. Харин энэ жил нээгдсэн болохоор хүүхдүүд их дуртай ирж байна. Гэртээ уйддаг байх. Яг энийг л хүлээж байлаа гээд баяртай нь аргагүй тоглож байна.Үүнийгээ бид дараа дараагийн жилд улам л гоё болгоод явна даа" гэсэн юм.

 

Жил ирэх тусам л нийслэлчүүд стресс бухимдалтай өвлийг өнгөрөөдөг. Харин эдгээр хэцүү өдрүүдийг гэр бүл, дотнын хүмүүстэйгээ аз жаргалтайгаар өнгөрүүлэх газар энд л оршин буй мэт байгааг хэдхэн минут саатаж зогсохдоо анзаарсан минь энэ билээ. 

Shuud.mn
Сонин хачин
ayulgui baidal, ariun tsewer tal deer ni anhaaraad yawahad kotok manaihand heregtei l dee. Neg heseg gazar saigui kotok neegddeg, holdoo uglahad shuud nyaltsganadag bohir zawaan, mos ni end tendee hagarhai, enhel donholtoi teegeldej unachih geed hetsuu l baidag baisan.
2023-12-28