Хятад улс 2037 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлэн, дэлхийн хамгийн том эдийн засаг болно гэсэн таамаглал гарчээ. Энэ таамаглал Британийн Эдийн засаг, бизнесийн судалгааны илтгэлд орсон байна.
Өмнө нь шинжээчид Хятад улс 2036 онд АНУ-ыг гүйцнэ гэж таамаглаж байсан ч БНХАУ "тэг ковид" бодлого баримтлаж, эдийн засаг саатсан, түүнчлэн хүн амын тоо буурсны улмаас таамаглал нэг жилээр хойшилж, 2037 он гэхэд дэлхийн тэргүүлэгч эдийн засаг болно гэсэн таамаглал гарчээ.
Харин АНУ 2050 онд БНХАУ-ыг гүйцэх бол 2080 он гэхэд Энэтхэг улс дэлхийн тэргүүлэгч эдийн засаг болно гэж шинжээчид таамаглаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, 2037 он гэхэд эдийн засгаар нэгдүгээрт БНХАУ, хоёрдугаарт АНУ, гуравдугаарт Энэтхэг улс бичигдэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |