Католик Зул саярын баярын өмнө Ромын пап Франциск сүсэгтнүүдэд хандан үг хэлж, баярын үеэр хэт чамирхал, илүүдсэн зардал гаргахгүй байхыг уриалжээ. Энэ талаар Ватикан ньюс мэдээлсэн байна.
"Та бүхэнд зөвлөгөө өгөхийг минь зөвшөөрнө үү. Бүгдээрээ баярын хэрэглээтэй андуурахаа больцгооё. Христэд итгэгчид бид баяраа энгийнээр тэмдэглэж, хэтийлсэн зардал гаргалгүй тусламж хэрэгтэй нэгэнтэй байгаагаа хуваалцаж өнгөрүүлэх хэрэгтэй" хэмээн Ромын пап мэдэгджээ.
Христэд итгэгчид шинэ оны баяраас илүү 12 дугаар сарын 25-ны өдрийг Христийн мэндэлсэн Зул сарын өдөр хэмээн өргөн тэмдэглэдэг юм. Энэ өдөр Америк, Европын орнуудад гэр бүлээрээ цуглан, Зул сарыг тэмдэглэж, нэгэндээ бэлэг өгдөг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |