ХАМАС 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдан 1400 орчим хүнийг хөнөөсний дээр 240 гаруй хүнийг барьцаалсан юм. Улмаар хоёр талын дайн эхлээд сар гаруй хугацаа өнгөрсний дараа сөргөлдөгч талууд хэлэлцээ хийж, найм хоногийн хугацаанд гал зогсоон, 100 гаруй хүнийг барьцаанаас суллаж байлаа. Үлдсэн хүмүүсийг хэрхэн суллах талаар талууд хараахан тохиролцоогүй, үүний зэрэгцээ Израилын армийн цохилтын улмаас олзны хүмүүс амиа алдаж байгаа гэж ХАМАС мэдэгдэж байв.
Газын зурвас дахь ХАМАС-ын хонгилуудаас тус бүлэглэлд олзлогдсон таван хүний цогцосыг олсон гэж Израилын арми ням гарагт мэдэгдсэн байна. Тэдний гурав нь цэргийн алба хаагчид байсан гэж The Jerusalim Post мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ЦАХАЛ "хонгилын стратегийн сүлжээ"-г олсон гэх бөгөөд Жабалия хуаранд хяналт тогтоох үеэрээ ийм нэгэн хонгилоос олзны хүмүүсийг цогцосыг олсон байна. Энэ хонгилыг ХАМАС бүлэглэл штаб болгон ашиглаж байсан гэж Израилын арми мэдэгджээ.
Хонгилын сүлжээ нь хоёр давхар, эхнийх нь 10 метрийн гүнд, хоёр дахь нь үүнээс доош хэдэн арван метрийн гүнд байсан гэнэ. Хонгилын гүнээс зэвсэг, зэвсэг үйлдвэрлэх дэд бүтэц олсон гэж Израилын цэргүүд мэдэгджээ.
Олзны хүмүүс хэрхэн амиа алдсаныг шүүх эмнэлгийн шинжээчид шинжилгээ хийж тогтоох юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |