ФОТО: Украинд фронт болон ар талд Зул сарын баяр тэмдэглэж байна

ФОТО: Украинд фронт болон ар талд Зул сарын баяр тэмдэглэж байна
Бахмутын орчимд дайтаж буй Т-64 танкийн экипаж Зул сард бэлтгэн гоёжээ. @Getty Images

Украин олон жилийн туршид Оросын Үнэн алдартны сүмийн хуанлиар Зул сарын баярыг нэгдүгээр сарын долооны өдөр тэмдэглэсээр ирсэн. Харин өнгөрсөн онд ОХУ Украин руу халдсаны дараа Украины эрх баригчид сүмд мөрдөгдөх хуанлийг өөрчилж, Шинэ Юлианы хуанлиар 12 дугаар сарын 25-ны өдөр, европчуудын адилаар Зул сарын баярыг тэмдэглэхээр болсон юм. 

Авдеевка орчмын бункерт зул сарын мөргөл үйлдэж байгаа нь. @AFU General Staff

 

Өнгөрсөн жил туршилтын журмаар 12 дугаар сарын 25-ны өдөр Зул сарын баяр тэмдэглэж, энэ оны зун Зул сарын өдрийг нэгдүгээр сарын долооноос 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлэх хуулийг баталж байлаа.

Авдеевка орчимд байлдаж буй хэсгийн командлагч гацуураа засжээ. @Getty Images

Ингэснээр энэ удаад украинчууд анх удаа 12 дугаар сарын 25-ны өдөр Зул сарын баярыг албан ёсоор тэмдэглэлээ. Мөн энэ өдрийг орон даяар амралтын өдөр болгон зарлажээ.

Харьков хотын метроны баярын гоёл. @AFP
Львов хотын баярын жагсаал. @Getty Images

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ