Украины цэргүүд нэг өдрийн дотор Оросын гурван сөнөөгч онгоцыг устгажээ

Украины цэргүүд нэг өдрийн дотор Оросын гурван сөнөөгч онгоцыг устгажээ

2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу халдсанаас хойш нийтдээ  10 Су-34  онгоцоо алдсан гэж Оросын тал хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ бодит байдал дээр Украины цэргүүд сөнөөсөн онгоцны тоо хавьгүй илүү байж болзошгүй гэж Евроньюс агентлаг мэдээлжээ. 

 

Хамгийн сүүлд гэхэд л, 12 дугаар сарын 22-ны баасан гарагт Украины өмнөд хэсэгт Оросын Су-34 сөнөөгч бөмбөгдөгч гурван онгоцыг сөнөөсөн гэж Украины Агаарын цэргийн хүчин мэдэгдсэн байна. Эдгээр онгоцуудыг Херсон мужид сөнөөсөн гэж Украины Агаарын цэргийн командлагч Николай Олещук Телеграм хуудсандаа бичжээ. 

 

Олещукийн мэдэгдсэнээр, Оросын сөнөөгч онгоцуудыг пуужингаар устгасан бөгөөд харин нисгэгчид нь хэрхсэн тухай мэдээлэл одоогоор гараагүй байна. Түүнчлэн Оросын тал энэ мэдээллийг батлаагүй байгаа юм. 

 

Су-34 нь Оросын орчин үеийн, дуунаас хурдан сөнөөгч-бөмбөгдөгч онгоц бөгөөд Америкийн F-111, F-15E Strike Eagle зэрэг онгоцуудтай төстэй гэж үздэг. Энэ онгоцыг 2014 оноос эхлэн зэвсэглэлд нэвтрүүлсэн, Сири, Украины ажиллагаанд ашиглаж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зэвсгийн мэрэгжилтэн:
Оросын зэвсгүүд яалаа гэж дуусахав дээ.Баримт нь байхгүй шүү дээ.зэвсгйн офицер гуай худлаа бурахаа болиорой
2023-12-27
Зэвсгийн офицер:
Оросын 700 гаруй дуунаас хурдан онгоцоо устгуулсан. Орос бараг онгоцгүй болох тал руугаа орсон. Танк дууссан. Их буу дууссан. Хуягт машин маш их цөөрсөн. Орос одоо бараг зэвсгийн нөөцгүй болсон.
2023-12-27