Бельгийн Ауденард хотын төв талбайд босгосон 20 метр өндөртэй сүлд мод нурж унасны улмаас гурван хүн хохирчээ. Энэ талаарх мэдээллийг RTL суваг дамжуулсан байна.
Төв талбай дээрх сүлд мод нурж, модонд дарагдсан гурван хүнийг эмнэлэгт хүргэсэн ч нэг хүний биеийн байдал нэн хүнд байсан тул эмчилгээ авч чадалгүй нас барсан байна.
Хотын даргын мэдэгдсэнээр бороо орсны дараа хүчтэй салхи салхилсны улмаас гацуур мод унажээ. Тухайн үед төв талбай дээр зохион байгуулагдаж буй шинэ жилийн үзэсгэлэн худалдаан дээр олон хүн цугласан байсан гэнэ. Одоо төв талбай дахь шинэ жилийн үзэсгэлэн худалдааг хааж, хэргийг шалгах ажлыг эхлүүлсэн байна.
Уншиж байна |