Хятадын Хармөрөн мужийн Жиси хотод нүүрсний уурхайд осол гарсны улмаас 12 уурхайчин амиа алдаж, олон хүн гэмтжээ. Энэ талаарх мэдээллийг Жэнминь жибао сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын 20-ны 15:50 цагт Хармөрөн мужийн Жиси хотод байх Куньюань нүүрсний уурхайд нүүрс зөөх тэргэнцэр удирдлага алдаж, замаас гарсны дараа дэлбэрэлт болжээ. Энэ ослын улмаас 12 уурхайчин амиа алдаж, 13 хүн гэмтсэн байна.
Гэмтсэн уурхайчдыг эмнэлэгт хүргэж, ослын хор уршгийг арилгах ажил явуулсны дээр одоо хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэнийг Жэнминь жибао сонин дамжуулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |