Аргентины Росарио хотын төвд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэ талаарх мэдээллийг La Nacion сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Хавьер Милейн шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэн олон мянган хүн цуглаж эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд жагсаал тайван болж өнгөрсөн гэнэ.
Хавьер Милей 12 дугаар сарын 20-ны өдөр аргентинчуудад хандан үг хэлэхдээ онц байдал тогтоохоор болсноо зарласан юм. Түүний санал болгож буй шинэчлэлд үнийн зохицуулалт, олон улсын худалдааг сайжруулах гаалийн журмыг шинэчлэхээс татгалзах,экспортод хязгаар тавихыг хориглох зэрэг өөрчлөлтүүд багтсан байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |