Хятадын сансрын нисэгчид болох Тан Хунбо, Тан Шэнжэ нар Тяньгун үндэсний тойрог замын станцаас гарч, задгай сансарт амжилттай ажилласан талаар БНХАУ-ын Жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн удирдах газар мэдэгджээ.
Тодруулбал, Хятадын сансрын нисэгчид станцаас гарч, Тяньхэ модуль дээр суурилуулсан нарны зайг засах ажлыг 7,5 цагийн туршид хийн, задгай сансарт ажилласан байна. Тэднийг задгай сансарт ажиллах үед станц дотор экипажийн гурав дахь гишүүн болох Жян Синлинь ажилд нь тусласан аж.
Энд дуулгахад, 2021 онд тойрог замд Тяньхэ станцын суурь модулийг хөөргөсний дараагаас Тяньгун тойрог замын лабораторийг барих ажил эхэлсэн юм. 2022 онд энэ станцад Мэньтянь, Вэньтянь гэх хоёр лабораторийн модулийг угсарсан бөгөөд эдгээр нь жингүйдлийн нөхцөлд эрдэм шинжилгээний судалгаа, туршилт хийх зориуалалттай аж.
Тяньгун станцын жин 90 тонн, энэ станц Олон улсын сансрын станцаас тав дахин бага, гурван хүний бүрэлдэхүүнтэй экипажийг хүлээн авах хүчин чадалтай. Энэ станцыг 10 орчим жил ашиглахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |