Чехийн Прага хотноо байх Карлов их сургуульд халдлага болж, олон хүний амийг хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Чехийн их сургуульд халдлага болж, 14 хүн амиа алджээ
Карлов их сургуульд болсон аймшигт хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Чехийн эрх баригчид 12 дугаар сарын 23-ны бямба гараг Үндэсний хэмжээний гашуудлын өдөр болгон зарласан байна. Түүнчлэн гашуудал зарласан өдрийн 12:00 цагт нэг минутын туршид дуугаа хурааж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх аж.
Прага дахь Карлов их сургуульд 12 дугаар сарын 21-ний өдөр философийн факультетын оюутан 24 настай Давид К винтов буутай сургууль дээрээ ирж, оюутнууд руу буудсан байна. Энэ хэргийн улмаас 14 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан. Хэргийг үйлдсэн этгээд ч мөн амиа алдсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |