ХАМАС Израилын өмнөд хэсэг рүү халдсанаас үүдэлтэй Израил, ХАМАС-ын дайн 10 дугаар сарын долооны өдрөөс эхлэн үргэлжилж байгаа. Израилын ЦАХАЛ /Израилын Батлан хамгаалахын арми/ Газын зурваст идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа бөгөөд энэ сар гарснаас хойш гэхэд л 2000 алан хядагчийг устгасан гэж мэдэгджээ.
"ХАМАС гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн өдрөөс (12 дугаар сарын нэгэн) хойш Газын зурвас дахь хуурай замын цэргийн ажиллагааны хүрээнд агаар, тэнгис, хуурай замаас цохилт өгч ХАМАС-ын 2000 гаруй алан хядагчийг устгасан" гэж ЦАХАЛ-ын албан ёсны төлөөлөгч Даниэль Хагари мэдэгдсэнийг The Jerusalim Post сонин дамжуулжээ.
Түүнчлэн ЦАХАЛ Газын зурвасын өмнөд болон хойд хэсэгт хурай замын ажиллагаагаа өргөжүүлсэн хэвээр, агаар, хуурай зам, тэнгисээс Газын зурвасын бүхий л хэсэгт цохилт өгөхөө үргэлжлүүлнэ гэж тэрбээр онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |