Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/534 дүгээр, 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/554 дүгээр тушаалыг танилцуулсан.
Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнд:
• Нэгдүгээрт: бага ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл;
• Хоёрдугаарт: дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна хэмээн шийдвэрлэсэн билээ.
Уншиж байна |