Украин "дайн санхүүжүүлэгчид" жагсаалтад Хятадын төмөр замын корпорацийг багтаасан талаар Украины "РБК Украина" хэвлэл мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украины Авлигаас сэргийлэх үндэсний агентлаг Хятадын төмөр замын барилгын корпорацийг "олон улсын дайн санхүүжүүлэгчид" жагсаалтад оруулсан байна. Энэ компани Орост метро, гүүр, автозам барих ажлаа үргэлжлүүлж байгаа нь дайныг далд байдлаар санхүүжүүлж байгаа хэрэг хэмээн агентлаг үзжээ.
Украины Авлигаас сэргийлэх үндэсний агентлаг ОХУ-тай хамтран ажилладаг хувь хүмүүс болон компаниудыг "дайн санхүүжүүлэгч" жагсаалтад багтаадаг. Энэ жагсаалтад өмнө Хятадаас Алибаба компани, Xiaomi ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч, цахилгаан машин үйлдвэрлэдэг хоёр компани, хий, газрын тосны компаниуд гээд нийт 15 компани багтаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |