Солонгосын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газар олон нийтийн дунд согтууруулах ундаа, тамхин бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой судалгаа явуулжээ. Энэ судалгааны дүнгээр тус улсад архи, тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа гэсэн дүн гарсан гэж KBS дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн хоёр жилд Өмнөд Солонгост тамхи болон согтууруулах ундааны хэрэглээ нэмэгджээ. Оны туршид сард нэгээс дээш удаа согтууруулах ундаа хэрэглэдэг иргэдийн тоо 58 хувьд хүрсэн нь өмнөх оноос 0,3 хувиар өссөн байна. Харин тамхи татдаг хүмүүсийн тоо 0,1 хувиар нэмэгдэж, 20,3 хувьд хүрчээ.
Судалгаанаас харахад, согтууруулах ундаа болон тамхины хэрэглээ хамгийн багатай хот нь Сэжон бол Канвондо мужид энэ хэрэглээ хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |